Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Эмчилгээ, сувилалын чанартаи сүүн бүтээгдэхүүн бэлдэх боломж
( Судалгааны өгүүлэл )

Д.Намсрай, Г.Мижид

АУИС

 

0—1 хүртэлх насны болон бага насны хүүхдэд зориулсан сүүн тэжээлийн боловсрогдох, шимэгдэх чанaрыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын сувилальн ясли, Дархан хотын хүүхдийн сувилал зэрэгт 0—1 насны 20, 1—3 насны 17 бүгд 37 хүүхдэд судалгаа хийлээ. Судалгaанд хамрагдсан хүүхдүүдэд ацетофилийн цэвэр хөрөнгө, ардын уламжлалт аргаар бэлдсэн 2 төрлийн тараг өгч ходоод гэдсийг дасгаж, цэвэршүүлсний дараа тарагны азот, уургийн хэмжээг кельдаль, конвен аргаар тогтоов. Дараа нь бүтэн хоногт биеэс ялгаран гарч байгаа, биед орж байгаа азотыг дээрхи аргаар тодорхойлон ялгавраар биед шинсэн азотын хэмжээг гаргаж шингэцийг тогтоов.

Шингэцийг лабораторийн нөхцөлд хүүхдийн бэлэн ходоодны шүүс, түүнтэй ижил найрлагаар бэллсэн зохиомол ходоодны шүүс, нарийн гэдэсний шүүсний найрлагад дөхүүлж бэлдсэн трипсины шүлтлэг уусмалын нөлөөнд,судалгаанд авсан 2 төрлийн тарагны задралыг 10 минутын зайтай 4 цагийн турш амины азотын хэмжээгээр тодорхойлох замаар бүтээгдэхүүний биед орж байгаа ба биеэс ялгаран гарах азотын хэмжээтэй харьцуулан бүтээгдэхүүний боловсрогдох чанарыг , хянаж байлаа,

Хөрөнгө бэлдэх ба тараг бүрэхдээ МУИС-ийн микробиологийн лабораторит гарсан авсан цэвэр ацетофиллийн савханцар ба Төв аймгийн Архустын САА-аас ардын уламжлалт аргаар бүрсэн тарагны хөрөнгийг авч 50 мл ариутгасан тосгүй сүүнд 2 төрлийн хөрөнгөнөөс 3 мл нэмж 37—40°С халуунтай термостатад 5 цаг байлган анхдагч хөрөнгө бэлдэж, үүнээсээ 100 мл сүүнд 3% байхаар бодож хийгээд дээрхи нөхцөлд 3 цаг бүрэлдүүлж ажлын хөрөнгийг бэлдсэн болно.

Судалгааны дүн. Цэвэр ацетофилийн савханцар, ардын уламжлалт аргаар хөрөнгөлөн бэлдсэн 2 төрлийн тарагны ерөнхий үзүүлэлтийг гаргалаа. Хүснэгтээс үзэхэд ардын уламжлалт аргаар хөрөнгөлөн бүрсэн ерийн тараг нь хүчиллэг, уургийн хэмжээ, илчлэг чанар зэргээр ацетофилийн тарагнаас дээгүүр боловч «С» витамины хэмжээгээр бага, чихэр,тослогоор   ялгаагүй байна. Дээрхи 2 төрлийн тарагны ходоод ба нарийн гэдэсний  шүүсний ферментийн нөлөөнд задарч байгааг үзэхэд ардын уламжлалт арга ба цэвэр ацетофилийн савханцарын хөрөнгөөр  бүрсэн тараг ходоодны шүүс болон пепсин ферментийн нөлөөнд 1 цаг 5 минутын хугацаанд задарч байсан бол нарийн .гэдэсний ферментийн (трипсин) нөлөөлд 65-аас 200 минут хүртэл (3 цаг 20 мин) хугацаанд аажим боловсрогдож байлаа. Ингэж ходоод нарийн гэдэсний ферментийн нөлөөгөөр тарагны задрах хугацаа, үүсч байгаа амины азотын хэмжээ нь ходоод гэдэсний замд тараг боловсрон биеэс ялгарах азотын хэмжээтэй ерөнхий нэг зарчимтай байлаа. Ходоод, гэдэсний замд тараг 2,5— 3 цагт бүрэн боловсрогдохоос гадна шимэгдэлт 60—65% байгаа нь тэжээллэг чанар сайтай байна. Учир нь 1989, 1990 онд дээрхи аргаар хүүхдэд зориулсан зарим сүү, сүүн бүтээгдэхүүний шимэгдэлтийг судлахад эхийн сүү 2 цагийн хугацаанд 63% шимэгдэлттэй байхад үхрийн суү 3 цагт 40 хувийн шимэгдэлттэй ,хүүхдэд зориулан найрлага, тэжээллэг чанарыг нь эхийн сүүнд дөхүүлэн бэлдсэн бүүвэй 1 сүүн хольц 2 цагийн хугацаанд 51%, бүүвэй II сүүн хольц 3 цагт 42% тус тус. шимэгдэж байсан юм.

Дүгнэлт.

1. Ацетофилийн савханцараар хөрөлгөлөн бүрсэн тараг «С» витаминаар баялаг байгаа нь энэ савханцар «С» витаминыг илүү нийлэгжүүлдэг байж болох юм.

2. Ацетофилийн савханцар, ардын уламжлалт аргаар бүрсэн тараг зэрэг нь ходоод гэдэсний замд түргэн сайн боловсрогдож, тэжээллэг чанараар давуу байгаа тул эмчилгээ сувилалын чиглэлиэр өргөн хэрэглэх  бүрэн боломжтой байна.

3. Ацетофилийн савханцараар бүрсэн тарагны хүчиллэг тогтвортой байгаа нь удаан хадгалах боломжтой юм.

Цаашид ардын уламжлалт аргаар бүрсэн тарагны чанарыг сайжруулахад хөрөнгөний бичил биетний . тохиромжтой харьцааг тогтоож, тэжээллэг чанарыг судлах шаардлагатай байна.

Ном зүй

1. Р.Индра, Балдорж нар. «Хүнсний микробиологийн шинжилгээний арга». УБ. 1988. х—79—84. 89—93.
2. Г.С.Инихов, Н. П. Борио. «Сүү, сүүн бүтээгдэхүүний шинжилгээний арга» М. 1971. х—350— 352.
3. Н.С.Королева. Журн. М-лоч, пром. 1980, № 2. х—15. \\\\\\\'
4. Ц.Намсрай. Автореф. дис. канд. наук. Одесса 1973.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 912
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК