Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Элэгний циррозын үеийн цус бүлэгнэлтийн тогтолцооны алдагдалд эмийн ургамлын нөлөөг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Цэрэндагва1, Д.Бадамсүрэн2X. Оюунцэцэг1,2,

1ЭМШУИС, 2Шастины Клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

 

Background

Carthamus tinctorius is used in traditional medicine to produce a fi nal product of blood coagulation and reduce temperature of blood. Carthamus tinctorius has bioactive complex halcon (cartamin, safl or, safl omin) and fl avor.

Objective

To indicate the pharmacological effects of herbs in the treatment of blood coagulation in liver cirrhosis.

Materials and methods

We used carthamus tinctorius, which grew in Mongolia, for the experimental study. A ran­domized control trial on 228 mice weighed 150-320 grams, which experimented with this medicine (30 mg per 100 gram of medicine). In the control group the mice were taken vitamin K 0.043 mg per 100 gram. Laboratory analysis was done by using analyzer. Red and white blood cells, thrombocyte, total bilirubin, total protein, albumin, AlAT and AsAT, creatinin, prothrombin, thrombin production time, artifi cially activated thromboplastin time, fi brinogen and etc. Data analysis was done using SPSS-12.0 statistical package performing parametric and non-parametric tests.

Result 

During the trial we had 3 groups. 1st group had mice with liver cirrhosis as a control group, 2nd group had vitamin K intervention (treatment group 1) and 3rd group had taken herbs (treatment group 2). Comparing the control group to the treatment group 1, leukocyte decreased by once, elevated by 1.59 times in 2nd group; eryth­rocyte decreased by 1.11 times in 1st group, 1.32 times in 2nd group; thrombocyte was elevated by 1.84 times in 1st group and 1.55 times in 2nd group in the peripheral blood (p<0.01). GOT was elevated 1.43 times in control group and decreased by 1.42 times in treatment group 1 (249.57±7.2 in control group, 355.76±14.63 in treatment group 1(p<0.01) and 176.02±5.81 in treatment group 2 (p<0.01)). GPT was elevated 1.17 times and lowered by 1.45 times (223.51±8.1 in control group, 220.93±7.52 in treatment group 1 and 154.04±6.08 in treatment group 2(p<0.01)). Prothrombin time shortened by 1.08 times (p<0.1), thrombin time elevated once, artifi cially activated thromboplastin time shortened by 1.03 times and fi brinogen elevated by 1.25 times (p<0.01) comparing the treat­ment group 1 and 2.

Conclusion

1.  The herb carthamus tinctorius has an intervening impact on the fi rst stage of blood clot production.

2. The herb carthamus tinctorius has an intervening effect on reducing cell destruction, thus increasing reproduc­tion of liver cells and showing hepatoprotector activity.

3.  Carthamus tinctorius effects prothrombin time more and it would be profi table in defi ciencies of I, II, V, VII, X fac­tors, fi brinogen, prothrombin and vitamin K factors.

 

Удиртгал

Гүргүм (Carthamus tinctorius): Ургамлыг Уламжлалт Анагаах Ухаанд цусны халууныг арилгах, цус тогтоох үйлдлээр нь хэрэглэж ирсэн. Бас хангагч улаан, элэгний сайн, гүнгүма гэдэг өөр нэртэй. Өчүүхэн гашуун амттай, сэрүүн, мохдог, хүнд, зөөлөн чанартай, цус тогтоох, элэгний халууныг арилгах, махбодыг тэгшитгэх, тамир сайжруулах, өвдөлт намдаах, хавдрыг хариулах чадалтай. Монгол-Түвд анагаах ухааны сурвалж бичигт тэмдэглэснийг үндэслэвэл “Эм заслын саран хаан”-д “сэрүүн бөгөөд элэгний өвчнийг арилгамой” хэмээн тэмдэглэсэн бөгөөд “Рашааны дусал” хэмээх зохиолд сэрүүн бөгөөд биеийн тамирыг нэмэгдүүлэгч” гэж тэмдэглэсэн байна. “Алтан хадмал”-д “амтлаг, өчүүхэн гашуун амттай тул шингээлт нь амтлаг ба сэрүүн мохдог, зөөлөн батлаг, эелдэг зэрэг чадал төгөлдөр байж хүрэлцэхүйн эрдэм дийлэнхүй” хэмээн тэмдэглэжээ. Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” хэмээх зохиолд “Гүргэм бол удвал цэцгийн язгууртай нэг настай өвслөг ургамал болох гүргэмийн хатаасан цэцэг мөн. Зуны цагт цэцгийн шараас улайж хувирах үед аваад сүүдэр газар хатааж хэрэглэнэ” гэж тэмдэглэсэн байдаг. “Монгол эмийн судлал”-д: Гүргэм бол судлын сүвийг боох үйлдэлтэй тул элэгний бор өвчин, дээш ба доош нэвчиж цусаар бөөлжиж суулгах, мэсийн шархнаас цус гарах судлын ам алдагдахаас болсон цус гарахад тустай бөгөөд сарын тэмдэг тэгш бус болох, сарын тэмдэг ирэх үед өвдөх, цус хөөрөх зэрэгт тустай. Дөрвөлж өвс, хадны хайлмал, цусан эвэр зэрэгтэй хавсарч Рашинамжил “Өлзий үрэл”-д хөл болгож хэрэглэнэ. Элэгний халууныг арилгах үйлдэлтэй тул элэгний шинэ, хуучин халуун өвчин, элэг бэртсэн, нүд шарлах, элэг гэмтсэн элэгний цус дэлгэрсэнд тустай. Мөн эмэгтэйчүүдийн цус алдалтанд хэрэглэнэ. Балига, зээргэнэ зэрэгтэй хамт дээд гүргүм-7, “Гүргүм чогдонд” гол зүйл болгон хэрэглэнэ. Элэгний халууныг арилгах, тамирыгсайжруулах, өвдөлт зогсоох, хавдрыг хариулах үйлдэлтэй тул элэг доройтсон, элэг бүдүүрсэн өвчинд тустай. Хирсний эвэр зэрэгтэй хавсарч гүргүм-13 гол зүйл болгоно гэжээ. Өвсөн гүргүм (Carthamus tinctorius 1_.)-д агуулагдах биологийн идэвхит нэгдэлд халкон: (картамин, сафлор, сафломин), флавон: (картамидин, неокартамидин, лигнан) ордог байна. Эмийн ургамлын цус тогтоох үйлчилгээ нь тэдний найрлаганд байдаг биологийн идэвхит бодисуудын үйлчлэлтэй холбоотой. Үүнд флавонууд, флавоноидууд, дубильн. Бодисууд, алкалоидууд, эфирийн тос, амин хүчлүүд, органик хүчлүүд, К амин дэм, каротоноидууд, дитерпеноидууд орно. Тэд цусны бүлэгнэлт сайжруулан умайн булчингийн агшилтыг сайжруулах, судасны хананы нэвчимтгий чанар бууруулах, К амин дэм хамааралт сийвэнгийн бүлэгнэлтийн хүчин зүйлүүдийн нийлэгжилтийг дэмждэг болохыгтогтоосон. Гүргэмийн төрлийн ургамлууд нь протромбин, тромбопластиныхугацаагуртасган, коллаген, аденозин дифосфатаар өдөөгдсөн тромбоцитийн агрегацийг саатуулдаг болохыг, эсийн пролиферацийг сааруулах үйлдэлтэйг, халконы уламжлалын картамины С-гликозид (8,5% хүртэл), шар шафлор -А, болон түүнтэй төстэй пигментээр баялаг болохыг судлаачид тогтоосон байна. Өвсөн гүргэмийн хатаасан цэцгээр бэлтгэсэн этанолын экстрактыг 500 мг/кг тунгаар уулгахад өвчин намдаах, халуун бууруулах нөлөөтэйг141, цэцгийн метанолын хандыг 100,0 мг/кг жинд бодож, туулайн хэвлийн хөндийд тарихад элэтий хордлогыг цэвэрлэх бөгөөд энэ үйлдэл тунгаас хамааралтайг баталсан.

Зорилго

Элэтий цирроз өвчний үеийн цус бүлэтэлтийн тогтолцооны алдагдалд нөлөөлөх эмийн ургамлын үйлчилгээг судлах зорилготой.

Аргазүй

Туршилтын судалгаанд Монгол улсад тарималжуулсан өвсөн гүргэм (Carthamus tinctorius) ургамлыг хэрэглэсэн. Туршилтын 150-320 гр жинтэй 228 харх ашиглан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 1 цуврал туршилтын амьтдын тоо 8-12 байлаа. К амин дэмийг 0.043 мг/100 гр тунгаар тооцон харьцуулах эмийн бэлдмэлээр уулгасан. Өвсөн гүргэм ургамлаас бэлтгэж авсан усан хандыг 30 мг/100гр тунгаар уулгасан. Лабораторийн шинжилгээг Герман улсын “Hu­man” фирмийн аппаратуудаар хийсэн. Захын цусны шинжилгээнд лейкоцит (лавламж үзүүлэлт 4.0-8.8x109/ л), эритроцит (4.0-5.0x1012/л), тромбоцит (180.0-320.0x109/л) (Sysmex-KX 21), биохимиийн шинжилгээнд нийт билирүбин (0-18.8 мкмоль/л), нийт уураг (60.0-80.0 г/л), альбумин (35.0-50.0 г/л), АлаТ (0-42 ОУН/л), АсАТ (0-37 ОУН/л), креатинин (75.0-150.0 мкмоль/л) (Humalyzer 2000), коагулограммын шинжилгээнд протромбины хугацаа (9.7-12.3 сек), тромбины хугацаа (14.0-21.0 сек), зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа (26.0-36.0 сек), фибриноген (1.8-3.5 г/л) (Hu-maclot) тус тус тодорхойлсон. Элэгний эдийг 10%-ийн саармаг формалинд бэхжүүлж зохих дамжлагуудыг явуулсны дараа Гематоксилин-эозин, Ван-Гизоны аргаар будаж, элэтий эсийн хувирал, үхжил болон нөхөн төлжилтийн байдлыг тодорхойлов. Судалгааны явцад цуглуулсан мэдээллийн статистик боловсруулалтанд SPSS-12.0 профаммыг ашиглан, шаардагдах параметрийн болон параметрийн бус тестүүдээр тооцооллыг хийлээ. Дундаж үзүүлэлт, стандарт хазайлт, давтамж болон хамааралтай хамааралгүй хувьсах хэмжигдэхүүний харилцан хамаарлыгтооцон гаргасан

Дүгнэлт

1. Монгол оронд тарималжуулсан өвсөн гүргэм ургамал нь протромбины хугацаанд илүү нөлөөлж байгаа бөгөөд энэ нь I, II, V, VII, X хүчин зүйлүүд, фибриноген, протромбин, К амин дэм-ийн дутагдлын үед хэрэглэхэд илүү тохиромжтой байна.

2. Өвсөн гүргэмийн үйлчилгээ нь К амин дэмтэй ойролцоо байна.

3. Өвсөн гүргэм ургамал нь элэгний эсийн задралыг багасгах замаар элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулж байна.

Ном зүй

1. Дагвацэрэн Б., Наранцэцэг Г., Хишигжаргал Л., Зина С., Оюун З., Батчимэг Ө. Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага. Улаанбаатар, Адмон, 2005. х 192-193.
2. Дарьсүрэн М., Хайдав Ц. Влияние повилики европейской на гемостаз у больных циррозом печени. Труды Института природных соединений АН МНР., УБ. 1978. С. 26-29.
3. Кретович В.Л. Биохимия растений. М. 1986. С. 324.
4. Соколов С.Я., Замотаев И.П. Справочник по лекарственным растениям. М., 1988. С 219-221; 222-225.
5. Кузнецова М.А. Лекарственное растительное сырье и препараты. М. 1987. С. 61, 95, 101, 102, 148-149.
6. Nishio T et al. Effect of safron on blood couglation and fi bri¬nolysis. Shoyakugaki Zasshi,1987
7. Abdullaev FI, Inhibition of colony formation of Hela cells by natually occurring and synthetic agents.BioFactors,1996
8. Europ. J. Biochem. 1996, 81, 423-432.
9. Kasara Y, et al. Pharmacological studies on fl ower petals of Carthamus tinctorius anti-infl ammatory effect. Shoyakugaki Zasshi,1991, 45.
10. Kumazava N et al.Yakugaku Zasshi, 1989,114
11. Скакун Н.П., Олейник А.Н., Цилюрик И.Т. Эффективность антиоксидантов при поражении печени четыреххлористым углеродом. Тез.докладов Всесоюзного совещания. 1983. с.131
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2616
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК