Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Ерөнхий боловсролын сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, сургалтын орчны эрүүл ахуйн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Эрүүл мэндийн яам

Абстракт

The hygienic assessment of secondary school of organization of teaching and educational activity, chemical and bacterial contamination on teaching environment

Need for study and goal

There is no data available on pupil’s health with relation to the school environmental condition and organization of educational activities in Mongolia. Therefore, the goal of the study was to assess organization of the educational activities and conduct hygienic assessment of chemical and bacteriological contamination in the school environment.

Materials and Methods
A total of 1440 children were surveyed in this cross sectional study from the 6 secondary schools of UB city, Uvurhangai and Dornod aimags. Hygiene conditions of school was assessed and organization of educational activities evaluated by class timetable and pupil’s notes of daily regime.
Result
Timetable of lessons: It was observed that in some cases teachers’ taught to primary pupils Mathematics and Mongolian language for 2 sequential hours, depending on some indexes such as lesson content, capacity and student’s activity. According to timetable of lessons of the secondary schools, pupils have lessons for 32-34 hours in a week. It was revealed that most schools have 2-3 hours more than standard timetable and heavy lessons were taught for 2-3 sequential hours. For the secondary classes, average length of classes was 32-34 hours in a week which indicates 2-3 hours longer timetable. There was no special place for physical training and movement games etc where pupil can do physical exercise, relax and enjoy school life.
Daily regime: pupils have been spending most of their time watching TV and listening music and spending few hours to help housework, to read a book and to prepare meal. Urban pupils spent total of 0.5-1 hour for coming to school and going to home but rural pupils spent 20-30 minutes approximately.
Result of the laboratory analysis
The bacteriological analysis of 36 classes in schools showed that before lesson, 94.4% of classes were clean while 5.6% was contaminated in fi rst season of school year. After the lesson, percentage of classes without contamination had been dropped to 88.8% and classes with contamination had been increased to 11.2%. In the 4th season of school year, before lesson 61.6% of classes was clean and 16.6% was contaminated and 22.3% was highly contaminated. Moreover, after the lesson, classes without contamination had been dropped to 27.7% while 72.3% was at high level contamination.
Сonсlusion
  1. Time table of lessons and break time management is inadequate in the schools and 32-39.1% of pupils do not follow the daily regime.
  2. In the end of day, chemical and bacteriological contamination increased in the classes.

Үндэслэл

Сургуулийн эрүүл орчин нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах сурах чадварыг дэмжих чухал ач холбогдолтой. Хүүхдүүд өдөр бүр 8 хүртэл цагаар жилийн 9 сарыг сургууль дээр, анги танхим, лаборатори, сургуулийн орчинд өнгөрүүлдэг. Сургуулийн гадна, дотно орчинд тэдний эрүүл мэндэд нөлөөлөх физик, хими, биологийн хүчин зүйлс бий [1]. Дасан зохицох нь хүүхдийн удамшил, нас, хүйс зэрэг биологийн хүчин зүйлсээс гадна хооллолтын байдал, хөдөлгөөний идэвхи, амьдралын чанар, өдрийн дэглэм, сургалтын орчин зэрэг орчны хүчин зүйлсээс хамаардаг [2] Хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлүүдийг ерөнхийд нь 2 үндсэн бүлэгт хуваан үздэг бөгөөд 1-р бүлэгт ерөнхий хүчин зүйлс тухайлбал, экологи, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг хамааруулдаг байна. Сургалтын талаарх судалгаанд эдгээр хүчин зүйлсэд чухал ач  холбогдол өгөхгүй байгаа бөгөөд сургалтын байгууллагууд дээрх хүчин зүйлсэд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөх боломжгүй байдаг. 2-р бүлэгт сургуулийн орчноос хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлүүд багтдаг.

Үүнд

1. Сургалтын орчны эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс эрсдэл үзүүлэх хүчин зүйлс

2. Сурган хүмүүжүүлэх ба сургалтын ажлын зохион байгуулалттай холбоотой эрсдэлт хүчин зүйлс

3. Хувийн шинж чанартай эрсдэл хүчин зүйлс багтдаг. Орчны хүчин зүйлүүдэд сургуулийн дотоод орчны бичил цаг уур, 1 хүүхдэд ногдох талбай, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ зэрэг үзүүлэлтүүд хамаарах бөгөөд хэдийгээр боловсролын байгууллагууд нь эрүүл ахуйн байнгын хяналт шалгалтад хамрагдаж байдаг хэдий ч зарим зөрчил байсаар байна. Сурган хүмүүжүүлэх ба сургалтын ажлын зохион байгуулалттай холбоотой эрсдэлт хүчин зүйлсэд хичээлийн хуваарийг буруу зохион байгуулах, сургуулийн эмчийн үйл ажиллагаа хангалтгүй байх, сурагчдыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох, сургалтын үйл ажиллагааг үнэлэх, хяналт ажил хангалтгүй байх, сурагчдын эрүүл мэндийн бүртгэл, хөтлөлт хангалтгүй байх, сургалтын арга барил хүүхдийн насны онцлогт тохирохгүй байх, сургалтын хөтөлбөрийн ачаалал нь интенсив ба экстенсив шинж чанартай бөгөөд хичээлийн явцад сургалтын явцыг эрчимжүүлэх талаар дүрэм, журам байхгүйгээс сургалтын ачааллыг ихэвчлэн экстенсив үзүүлэлтээр үнэлдэг зэрэг нь хамаардаг [3]. Манай орны боловсролын тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтүүд, тухайлбал сургалтын хөтөлбөрийг эрчимжүүлсэн, гүнзгийрүүлсэн, сургалтын дэглэмд өөрчлөлт оруулсан, хичээлийн болон хичээлийн бус цагийн ачааллыг нэмэгдүүлсэн сургуулиуд (гүнзгийрүүлсэн сургалттай төрийн бус сургууль) бий болж байгаатай холбогдуулан сурагчдын нас, бие махбодын онцлог, эрүүл мэнд, суралцах (ажиллах) чадварт хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлага гарч байгаа юм. Иймээс сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, сургалтын орчны нөхцлийг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулан, практикт нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Зорилго

 Сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, сургалтын орчны бохирдолтыг судалж, эрүүл ахуйн үнэлгээ өгөх

Зорилт 

1. Хичээлийн хуваарь, сурагчдын өдрийн дэглэмийг судалж, эрүүл ахуйн үнэлгээ өгөх

2. Сургалтын орчны бохирдолтод эрүүл ахуйн үнэлгээ өгөх

Материл, арга зүй

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 45, Баянгол дүүргийн 42, Чингэлтэй дүүргийн 39, Сонгинохайрхан дүүргийн 46, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1, Дорнод аймгийн Чойбалсан хотын 8-р сургууль зэрэг 11 жилийн сургалттай нийт 6 сургуулийн 7-18 насны нийт 1440 сурагчдыг бага (2 ба 4-р анги), дунд (6 ба 8-р анги), ахлах (9 ба 11-р анги) ангийг хамруулан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авч нэгэн агшны судалгаанд хамрууллаа.

Сурагчдын өдрийн дэглэм хөтлөлтийн байдлаар сурагчдын хичнээн хувь нь өдрийн дэглэм хөтлөн мөрддөг, хичээлийн хуваарийн зохион байгуулалт, хичээлийн ачаалал, тухайлбал хичээлд зарцуулах, гэрийн даалгавар хийх,чөлөөт цаг, нойрсох хугацаа гэх мэт сургалт, хүмүүжлийн ажлын зохион байгуулалттай холбоотой зарим үзүүлэлтийг эрүүл ахуйн шаардлагатай [4, 5] харьцуулан үнэлгээ өглөө. Түүнчлэн сурагчдын гар, үзэг, зарим эд зүйлээс 441 арчдасны, хичээлийн анги, танхимын агаараас хими, нянгийн шинжилгээнд 432 дээж тус тус авч бохирдолтыг тодорхойллоо (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Лабораторийн шинжилгээний арга, үзүүлэлт, дээжийн тоо

Судалгаа, шинжилгээ

Судалгааны дүн, хэлцэмж

Хичээлийн хуваарь

 Бага ангийн хичээлийн хуваариас үзэхэд 7 хоногийн хичээлийн ачаалал дунджаар 21-22 цаг байгаа нь хэвийн хэмжээнд байна. Бага ангийн сурагчдын хувьд хүнд ба хөнгөн хичээл нь 7 хоногийн хичээлийн бүх өдөр ээлжлэн орохоор төлөвлөсөн байсан ба хичээлийн хуваарьт хүнд хичээлүүдийг аль ч өдөр дараалан оруулсан тохиолдол байхгүй байлаа. Харин хичээлийн агуулга, багтаамж, сурагчдын идэвх зэрэг үзүүлэлтээс хамаарч багш нар зарим тохиолдолд тоо, монгол хэлний хичээлийг 2 цаг дараалан оруулах нь ажиглагдаж байлаа. Дунд ангийн хичээлийн хуваариас үзэхэд 7 хоногт дунджаар 32-35 цагийн хичээлтэй байсан нь ихэнх сургуульд хэвийн хэмжээнээс 2-3 цагаар илүү байна. Хот, хөдөөгийн аль ч сургуульд хичээлийн хуваарьт байгалийн ухааны хичээлүүд буюу хүнд хичээлүүдийг 7 хоногийн эхний өдөр оруулахгүй байх зарчим мөрдөгдөхгүй байна. Хичээлийн хуваариас харахад ихэнх сургуульд хүнд хичээлүүд нь 2-3 цагаар дараалан орж байна. Ахлах ангийн хичээлийн хуваариас үзэхэд 7 хоногт дунджаар 32-34 цагийн хичээлтэй байсан нь ихэнх сургуульд хэвийн хэмжээнээс 2-3 цагаар илүү байна. Хот, хөдөөгийн аль ч  сургуулиар авч үзэхэд хичээлийн хуваарьт байгалийн ухааны хичээл буюу хүнд хичээлийг 7 хоногийн эхний өдөр оруулахгүй байх зарчим мөрдөгдөхгүй байна. Судалгаанд хамрагдсан аль ч сургуулийн дунд, ахлах ангиудын хувьд завсарлагааны үргэлжлэх хугацаа 5 минут, зөвхөн их завсарлага нь 10 минут үргэлжилж байлаа. Завсарлагааг тодорхой чиглэлээр зохион байгуулах, тухайлбал биеийн тамирын дасгал хийх, хөдөлгөөнт тоглоомоор тоглох зэрэг ажлуудыг ямар ч сургуульд хийхгүй байлаа. Бага ангийн сурагчдын хувьд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан их завсарлага нь 15-30 минут үргэлжилж байлаа. Түүнчлэн бага ангийн сурагчдын алжаалыг тайлах, сэргээх, идэвхжүүлэх зорилгоор зарим сургуулийн багш нар хичээлийн дундуур 2-3 минутын хугацаагаар гарын дасгал хийлгэж байлаа. Ахлах ангиуд нь кабинетийн системээр хичээллэдэг тул сурагчид нэг ангиас нөгөө ангид шилжихэд завсарлагааны хугацаа нь зарцуулагдаж байсан ба гадаа агаарт гарах, биеийн тамирын дасгал хийх, хөдөлгөөнт тоглоомоор тоглох боломжгүй байлаа.

Өдрийн дэглэм

Судалгаанд хамрагдсан 2-р ангийн нийт сурагчдын 42,7%, 4-р ангийн сурагчдын 79,1%, 6-р ангийн сурагчдын 57,8%, 8-р ангийн сурагчдын 78,2%, 9-р ангийн сурагчдын 64,4%, 11-р ангийн сурагчдын 63,8% тус тус өдрийн дэглэмийг мөрддөг байна. Сурагчдын өдрийн дэглэм хөтлөлтийн талаарх судалгааны дүнг доорх хүснэгтээр харуулав.

Хүснэгт 2. Өдрийн дэглэмийн зарим үйлдлүүдийн үргэлжлэх хугацаа

Сурагчид телевиз үзэх, хөгжим сонсох зэрэгт харьцангуй их цаг зарцуулж байсан бол гэрийн ажилд туслах, ном унших, хоол ундаа идэх, бэлтгэх зэрэгт харьцангуй бага хугацаа зарцуулж байна.

Лабораторийн шинжилгээний дүн

Судалгаанд хамрагдсан сургуулиудын нийт 36 ангид хичээлийн жилийн 1 дүгээр улиралд хичээл эхлэхийн өмнө хийсэн агаарын нянгийн бохирдолтын шинжилгээгээр 34 буюу 94.4% нь цэвэр, 5,6% нь их бохирдолтой байлаа. Харин хичээлийн сүүлд бохирдолгүй буюу цэвэр ангийн тоо 88.8% болж буурсан бол бохирдолттой гарсан ангийн тоо 11,2% болж нэмэгдсэн байлаа. Хичээлийн жилийн 4 дүгээр улиралд хичээлийн эхэнд 61,1% нь бохирдолгүй буюу цэвэр, 16,6% нь бохирдолтой, 22,3% анги нь тус тус их бохирдолтой байсан бол хичээлийн сүүлд бохирдолгүй буюу цэвэр ангийн тоо 27,7% болтлоо буурч, бохирдолтой ба их бохирдолттой ангийн тоо нийт 72,3% болж нэмэгдсэн байлаа. Шинжилгээний дүнгээр хичээлийн эхэнд болон сүүлд судалгаанд хамрагдсан бүх ангиудын дотоод орчны агаарт цус задлагч коккууд илрээгүй (<50). Хөгц, мөөгөнцрийн шинжилгээгээр 1 дүгээр улирлын хичээлийн эхний цагт нийт ангийн агаарт бохирдолт илрээгүй бол хичээлийн сүүлийн цагт 4 анги буюу 11,2% харин 4 дүгээр улиралд хичээлийн эхэнд нийт ангийн 11,1% хөгц, мөөгөнцрийн бохирдолтой байснаа, хичээлийн сүүлд бохирдолтой ангийн тоо 16,6% болж нэмэгдсэн байлаа. Сурагчдын гар, үзэг болон зарим эд зүйлээс авсан арчдасны нянгийн шинжилгээний дүнгээр гэдэсний бүлгийн савханцар илрээгүй. Судалгаанд хамрагдсан сургуулийн хичээлийн анги, танхимын агаарын химийн шинжилгээний дүнг дараах хүснэгтэд харууллаа (Хүснэгт 3). 

Судалгаа, шинжилгээ

Хүснэгт 3. Анги, танхимын агаарын исэлдэх чанар, тоосжилтын байдал (улирлаар, хичээл эхлэхийн өмнө ба хичээлийн дараа)

Дээрхи шинжилгээний дүнгээр судалгаанд хамрагдсан анги танхимын агаарын исэлдэх чанар, тоосны хэмжээ нь эрүүл ахуйн нормоос их байна.

Дүгнэлт

1. Судалгаанд хамрагдсан бага ангийн сурагчдын 60.9%, дунд ангийн сурагчдын 68%, ахлах ангийн ангийн сурагчдын 64.1% нь тус тус өдрийн дэглэм мөрдөж байна.

2. Хичээлийн хуваарь, завсарлагааны зохион байгуулалт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

3. Анги, танхимын агаарын бохирдолт хичээлийн сүүлийн цагуудад нэмэгдэж байна. 

Зөвлөмж

1. Одоо мөрдөж байгаа “Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм” (1995)-ийг холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн боловсруулах

2. Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтыг батлуулан, хэрэгжүүлэх

3. Сургалтын хөтөлбөрийг хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгэмшихүйн хөгжил, тэдний хэрэгцээ, боловсролын стандартад, тулгуурлан боловсруулах

4. Эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын орчныг бүрдүүлэх (сургуулийн гадаад, дотоод орчны эрүүл ахуйн шаардлагууд)

5. Хичээлийн хуваарь болон цагийн хуваарилалтыг сурагчдын насны онцлогт тохируулж, хичээлийн болон завсарлагааны үргэлжлэх хугацааг эрүүл ахуйн шаардлагын дагуу зөв зохион байгуулах. 

Ном зүй

1. J.Pronczuk. Where the child learns. Children’s health and the environment. A Global perspective. WHO, Geneva, 2005, pp.41-45
2. Sukharev AG. The forming of child and adolescent adaptability. Vest.Ros.Akad. Med.Nauk. 2006; (8): 15-8, PMID: 17002020 [Pub Med-Inexed for MEDLINE].
3. Проблемы здоровьесберегающего обучения школьные факторы риска, материалы семинара ПИЭР ¹3 от 28.11.2003 г.
4. БНБД П-66-88 Сургалт хүмүүжлийн байгууллагын барилгын эрүүл ахуйн норм
5. “Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм” 1995 он

Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ш.Энхцэцэг

Зохиогчийн оруулсан түлхүүр үгс

Нийтлэлийн нээгдсэн тоо: 1935
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК