Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Зүрхний гажигтай эмэгтэйчүүдийн ургийн байдлыг хэт авиагаар судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Шижирбаатар, Г.Пүрэвсүрэн 

Анагаах ухааны дээд сургууль, Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

РЕЗУЛЬТАТЫ УЛЬТРАЗВУКОВОГО ИССЛЕДОВАНИЯ СОСТОЯНИЯ ПЛОДА У БЕРЕМЕННЫХ ЖЕНЩИН С ПОРОКАМИ СЕРДЦА

Б.Шижир-батор, Г.Пурэвсурен

С целью установления внутриутробного состояния плода, авторами подвергмуты к ультразвуковому исследованию 50 беременных с пороками сердца. Исследованием установлено, что по мере прогрессирования беременности постепенно снижается скорости роста размеров плода. В третьем тряместре беременности у 16% беременыых с пороками сердца наблюдалась легкая степень внутриутробной гипотрофии плода.

Сүүлийн үед эх барих эмэгтэйчүүдийн практикт хэт авианы оношлогооны аргыг хэрэглэх болсноор ургийн байдлыг үнэн зөв оношилж түүний өсөлт, эхсийн эмгэг, ураг хавийн усны байдлыг ажиглах боломжтой боллоо. Хэт авианы оношлогооны арга нь шинжилгээнд тусгайлан бэлтгэх шаардлагагүй, бие махбодод хорт нөлөөгүй, техникийн хялбар ажиллагаатайгаараа бусад оношлогооны аргаас давуутай юм.

                             Судалгааны материал, арга

Цусны эргэлтийн алдагдал бүхий зүрхний гажигтай эхээс төрсөн нярайн 29,2% нь хүчилтөрөгчийн архаг дутмагшлын нөлөөөнөөс өсөлт нь удааширч тураалтай төрдөг болохыг зөвлөлтийн судлаачид тогтоожээ (3).

Иймд бид зүрхний гажигтай жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн байдлыг судлах зорилгоор зүрхний олдмол ба төрөлхийн гажигтай 50, эрүүл 30 бүгд 80 эмэгтэйн ургийн байдлыг хэт авиагаар оношлов. Эмэгтэй тус бүрд жирэмсний 28, 30, 36, 38 долоо хоногтой хугацаанд хэмжиж динамик ажиглалт хийсэн бөгөөд ургийн зулайн ясны төвгөрүүдийн хоорондох хэмжээ (БПХ), цээжний дундаж хэмжээ (Т), хэвлийн дундаж хэмжээг (А) дээр дурдсан, хугацаанд хэмжиж тэдгээрийн 7 хоногийн өсөлтийн байдлыг гаргаж үзлээ.

Зулай ясны төвгөрүүдийн хоорондох хэмжээг тархины авианы дундаж бүтцээс (М-эхо) зулай ясны хоёр товгор ижил зайд байхаар тохируулан, дээд төвгөрийн гадна доод төвгөрийн дотор захаар хэмжив. Ургийн цээжний хэмжээг зүрхний хавхлагуудын төвшинд, хэвлийн хэмжээг хүйний венийн эсвэл ургийн хоёр бөөрний төвшинд хэмжив. Судалгааг Япон улсын „Алоке" фирмийн „Эхокамера ссд 202" аппаратаар хийв.

Судалгааны дүн. Зүрхний гажигтай ба эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн хэмжээнүүдийг харьцуулан үзэхэд эрүүл эмэгтэйн ургийн хэмээнүүд зурхний гажигтай эмэгтэйчүүдийн ургийнхаас даруй 0,51-3,63 мм-ээр их байна.

Зүрхний гажигтай ба эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн хймжээнүүдийн харьцаа

Бидний судалгаагаар тогтоогдсон эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн хэмжээнүүд (б), Зөвлөлтийн эрдэмтэн Л.С.Персианинов В.Н.Демидов нарын судалгаагаар тогтоогдсон хэмжээтэй (а) үндсэндээ тохирч байв.

Эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн БПХ жирэмсний 28-30 долоо хоногтой хугацаанд 7 хоногт 2,68±0,04 мм өсөж байхад зүрхний гажигтай эмэгтэйчүүдийн урагт 2,36 ± 0,06 мм, ургийн цээжний дундаж хэмжээ энэ хугацаанд эрүүл хүмүүст 3,53±0,01 мм нэмэгдэж байхад зурхний гажигтай эмэгтэйд 1,87±0,04 мм, ургийн хэвлийн дундаж хэмжээ эрүүл хүмүүст 4,12 ± 0,02 мм, өвчтэй хүмүүст 4,09 ±0,08 мм нэмэгдэж байлаа. Харин жиэмсний 36-38 долоо хоногтойд ургийн хэмжээнүүдийн өсөлт илт удааширч байгаа нь ажиглагдав.

Үүнд:- Ургийн БПХ эрүүл жирэмсэн эхчүүдэд 7 хоногт 2,36±0,01 мм, зүрхний гажигтай хүмүүст 1,31±0,08 мм, цээжний дундаж хэмжээ 1,87±0,01 мм, хэвлийн хэмжээ эрүүл хумүүст 2,45±0,02 мм, өвчтэй хүмүүст 2,39 ±0,02 мм тус тус  өсөж байсан болно.

БПХ-ний өсөпт жирэмсий хугацаатай шууд хамааралтай байдаг бөгөөд энэ хамаарал нь В = —0,0521 • W2 + 5,49 * W—42,4 (3) гэсэн томъёогоор илэрхийлэгдэнэ.

Үүнд: В — БПХ, W — жирэмсний хугацаа (7 хоногоор). Энэ томъёогоор бодоход жирэмсний тодорхой хугацаанд тохирох БПХ гарна. Гэтэл жирэмсний тухайн хугацаанд тохирох БПХ хэвийн үеийнхэос 2-2,5 долоо хоногоор бага байхаар гарвал ураг хөнгөн хэлбэрийн тураалтай 3-4 долоо хоногоор бага байвал ургийн өсөлт ихээхэн удаашралтай байгааг үзүүлнэ (2,3).

Бидний судалгаанд хамрагдсан 28 долоо хоногийн жирэмсний хугацаатай зүрхний гажигтай эмэгтэйчүүдийн 4(8%)-ийн БПХ нь 62- 65 мм, 30 долоо хоногтой үед 3(6%)-ийн БПХ нь 68—70 мм, 36 долоо хоногтой үед 8(1б%)-ийн БПХ нь 82—84 мм, 38 долоо хоногтойд 8(16%)-ийн БПХ нь 85 — 87,5 мм байсан учир ургийг хөнгөн хэлбэрийн тураалтай гэж оношлов. Эдгээр эмэгтэйчүуд нь цусны эргэлтийн алдагдлын 11б зэрэгтэй хүнд хэлбэрийн зүрхний гажигтай хүмүүс байв. БПХ-ний өсөлт зогсох нь ураг өсөлтгүй болсныг гэрчилнэ.

БПХ-г цээж ба хэвлийн дундаж хэмжээнд харьцуулсан харьцаа нь ямагт 1-ээс бага байх ба энэ нь байх ёстой хэмжээнээс 5%-иас илүүгээр ихэссэн байвал ургийн тураал гэж оношлож болох юм.

Энэ харьцаа нь дараах томьёогоор илэрхийлэгдэнэ. В/Т= 1,068-0,00315 • W

В/А=1,0745-0,00415 • W (2) Үүнд: В = БПХ

 Т - цээжний дундаж хэмжээ

A - Хэвлийн дундаж хэмжээ

W - Жирэмсний хугацаа (7 хоногоор)

Бидний судалгаагаар 36-38 долоо хоногтой жирэмсний хугацаанд илэрсэн тураалтай 8 ургийн В/Т харьцаа 1,05-1,07 байсан нь ураг хөнгөн хэлбэрийн тураалтай байгааг давхар нотолж байлаа.

ДҮГНЭЛТ:

1. Цусны эргэлтийн алдатдал бүхий зүрхний хүнд хэлбэрийн гажигтай жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт удаашралтай явагддагаас тздгээрийн 16% нь хөнгөн хэлбэрийн тураалтай байдаг байна.

2.  Жирэмсний хугацаа ахих тутам ургийн өсөлтийн хурдац удааширч байна.

3.  Ургийн өсөлтийн удаашралт ба тураалыг БПХ, тойгой-цээж (В/Т), толгой-хэвлийн (В/А) харьцааг ашиглан оношлох бүрэн боломжтой.

Хэт авианы шинжилгээний аргыг цаашид клиникийн болон судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр ашиглах шаардлагатай байна

Ном зүй

1. A.Н.Валентинова-Риск беременаости родов и состояние поворожденных у женщин с порокамн сердца. Дис. на соиск. уч степени канд. мед. наук. М. 1974.
2. В.Н.Демидов-Клиническое значение ультразвукового определения бипарнетального размера головки плода. Акуш. и гин. 1979, 8,50-52
3. Л.С.Персианинов, В.Н.Демидов—Ультразвуковая диагностика в акушерстве. М, Медицнна, 1982.8.95-120
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 899
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК