Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Эсэн мэнд амаржихуй хөтөлбөрт хүүхдийн эмчийн оролцоо
( Судалгааны өгүүлэл )

Г. Оросоо

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

 
Абстракт

Every year more than 200 million women become pregnant. Most pregnancies end with the bill h of live baby, but some births are risky for babies and moth­ers. Then  were 8.I million infant deaths in I he world in 1993; most occured in developing countries, and approximately one-hall look place during the neonatal period. While in infant  molatity  have been such slower. There are steadily all over the world, changes in neonatal mortality have been such slover. There are 4 million neonatal deaths each year, 2.8 million of occur during I he first week of life.

Each year for a half-million women the complica­tions of pregnansy are fatal

Newborus die  or disabled the Maternal health and Safe Motherhood Programme in order fo reduce both maternal and neonatal mortality by the year 2000. The Safe Motherhood  Programme  was created lo ensure that women get safely through  pregnancy childbirth  a healthy infant.Obstetricians' safe motherhood responsibilities cover family planning, prenatal care and delivery. The pediatricians' role in the Safe Motherhood Programme appears to end after the neonatal period, but as.mater­nal health affects the child's health th rough out its life, and each mother is new mother, giving her advice and correct information will lead to healthier fuhire genera­tions. This gives continuous responsibilities to pediatricians

In Mongolia, Infant mortality rate is steadily de creasing from 62,4 per 1000 live births in 1991 up to 40,4 per 1000 live births in 1996. But the neonatal deaths took place 25-38% of infant deaths during past 6 years, and there are no tendency to decline. This data is lower that world statistics, that shown some infants still dead due to preventively diseases, such as diarrheoa and ARI. We can conclude that in order to reduce perinatal and neonatal mortal illy rate we need more active involvement of pediatrician in Safe Motherhood Programme.

Pp.9 -13,   Picturel Tableis 3, References 11

Эх-ураг-хүүхэд гэсэн хэлхээ үгийн утга эрүүл сэтгэгчхэн бүхэнд ойлгомжтой билээ. Эхийн нийгмийн халамж, сэтгэл хөдөлгөөний ая тух,амьдралын орчин эрүүл мэндийн байдлаас ураг, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил шууд хамааралтай билээ.  

Эх-ураг-хүүхдийн эрүүл мэндийн гинжин холбоог тасалбаас эх, хүүхэд өвчилж, нас барах буюу тахир дутуу болох, эсхүл нийгмийн орчиндоо дасан амьдрах чадвар бурдаг. Нэгэнтээ өвчилсөн эх, хүүхдийг эмчилж, эдгэрүүлэн тэднийг тахир дутуу болохоос сэргийлэх, амийг аврах, нийгэмд өвтэгш амьдрахад хангалттай эрүүл мэнд,өсөлт хөгжил, хүмүүжлийг эзэмшүүлэхэд илүү их хүчин чармайлт, эдийн засгийн хөрөнгө, эх үүсвэр болон зан суртахууны халамж шаардах боловч тэр болгон таатай үр дүнд хүрдэггүй билээ.   

Ийнхүү эх ураг хүүхдийн эрүүл мэндийг нийгэм, анагаах ухаанй талаас нь иж бүрэн авч үзэх үүднээс “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хэмээх хөтөлбөрийг  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)хэрэгжүүлж байна.

Гэр бүлийн эрүүл мэнд, хоол хүнс, орон сууц, хувь хүн хөгжих нөхцөл, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь зэрэг үндсэн хэрэгцээнүүдэд анхаарал хандулахгүйгээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйг ДЭМБ онцлон тэмдэглэж байна.

Дэлхий дахинаа жилд 200 сяа гаруй эмэгтэй жирэмсэлж байгаагийн ихэнх нь амьд хүүхэд төрүүлж төрөлтөөртөгсөж байгаа хэдий ч зарим төрөлт эх хүүхдийн аль алинд нь халгаатай төгссөөр байна.

Жилд 500000 эмэгтэй жирэмслэлтийн улмаас нас барж 20 сая орчим эмэгтэй хүнд архаг өвчтэй буюу тахир дутуу болж байна.  

Нас барж буй хагас сая эмэгтэйн 127000(25%)нь цус алдалтын 70000(15хувь) нь үжлийн 65000(12хувь) жирэмслэлт,төрөлттэй уялдсан даралт ихсэлтийн, 88000(8хувь) нь төрөлтийн саатлын 70000 (15хувь) нь төрөлтийн улмаас нас барж байна.

1998 оны байдлаар 8,1 сая хүүхэд нэг нас хүрэлгүй нас барсны ихэнх нь хөгжиж буй орнуудад ногдож байгаа бөгөөд тэдний 50 хувийг нярайн нас баралт эзэлж жилд 4 сая нярай хүүхэд, түүнээс 2,8 сая нь амьдралынхаа анхны 7 хоногт нас барж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт тууштай буурсаар байхад нярайн нас баралт тэр бүр буурахгүй байна (2,5).

1993 оны оны нярайн нас баралтын 42 хувийг халдварт өвчнүүд (нярайн татран, үжил, уушигны хатгалгаа, суулгалт) гуравны нэгийг ураг, нярайн бүтэлт, төрөхийн гэмтэл эзэлж байна. Энэ нь нэгдүгээрт:  эхийн эрүүл мэнд муу, хоёрдугаарт: жирэмсний хяналт хангалтгүй, гуравдугаарт: төрөлтийг зохих ёсоор удирдаж чадаагүй, дөрөвдүгээрт: төрөлтийн үеийн ариун цэвэр хангалтгүй, тавдугаарт: нярайн туламж дутмаг зэрэгтэй холбоотой хэмээн дүгнэжээ (25).

Жирэмслэлт, төрөлттэй холбоотой нярайн өвчлөл нас баралтыг буруулах нь бага насны хүүхдийн өвчлөл, нас баралтыг буруулах болон улмаар хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад маш чухал нөлөөтэй нь тодорхой байна.     

Хүүхдийн эмч нар эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн суурь гэдгийг мэдсэн хэрнээ эх, хүүхдийн эрүүл мэндийн гүүр болсон төрөхийн өмнөх, төрөх үеийн нярайн тусламжинд маш бага анхаарч байна. 

Энэхүү бодит байдлыг засахын тулд ДЭМБ 2000 он гэхэд эх, нярайн нас баралтыг бууруулах зорилгоор “Эхийн эрүүл мэнд эсэн мэнд амаржихуй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна (10). Эхийн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуй хөтөлбөрийн нэг хэсэг нь “Эх нярайн бүрдмэл тусламж” билээ.      

“Эх нярайн бүрдмэл тусламж”-ийн гол зорилго нь:

1.Эхийн нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах

2. Перинаталь ба нярайн нас баралтыг 1990 оны түвшингээс 30-40 хувиар бууруулах

3.Жирэмслэлт, төрөлттэй холбоотой эх, хүүхэд тахир дутуу болохыг бууруулах гэсэн 3 үндсэн зорилго юм.  

Ийнхүү “эхийн эрүүл мэнд эсэн мэнд амаржихуй” хөтөлбөр нь эх хүүхдийн эрүүл мэндийг салшгүй иж бүрдлээр нь авч үздэг учир энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхдийн эмч нарын оролцоо зайлшгүй, маш их гэдэг нь тодорхой болж байна. 

ДЭМБ 500 грамм буюу түүнээс дээш биеийн жинтэй, биеийн жинг мэдэхгүй боловч тээлийн хугацаа ....долоо хоног болсон 25 см биеийн урттай амьд ба амьгүй төрсөн ураг, нярайн нас баралтыг перинаталь нас баралтанд тооцож “Өргөжүүлсэн перинаталь нас баралт” хэмээн нэрлэх болов /9/. Гэвч олонх улс орнуудад энэ үзүүлэлтүүдийг тооцоход бэрхшээлтэй байгаа ....1000 гр буюу түүнээс дээш жинтэй төрсөн ураг нярайн нас баралтыг 1000 амьд төрөлтөнд бодож перинаталь нас баралтыг тооцоолсоор байна.    

    Бүх нас баралтын 70 хувь нь сэргийлж болох нас баралт байгаа ажээ /7/. Энэтхэгийн дотоодод явуулсан 6 жилийн судалгаанаас харахад нас барсан нярайн гуравны хоёрыг бага жинтэй төрсөн нярай эзэлж байна. 

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 1750 граммаас бага жинтэй төрсөн хүүхдүүд нас барах нь хамгийн их байжээ. Нас барсан 10 хүүхэд тутмын 7 нь мөн л сэргийлж болох шалтгаанаар гэрийн төрөлтийн улмаас нас барсан байна /7/.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 12864 нярайн 15 хувь нь 1500 граммаас бага,36,9 хувь нь 1500-2499 грамм биеийн жинтэй нярай байсан ба 3015 нярайн 51,9 хувь нь 1500 граммаас бага, 24,8 хувь нь 1500-2499 грамм жинтэй байжээ /3/.

Оросын холбооны улсад нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт 1985онд 1000 амьд төрөлтөнд 20,7 байснаа 1995 онд 17,4 хувь болж буурсан авч дахин нэмэгдэх хандлагатай болжээ. Ялангуяа эрт нярай үеийн нас баралт нэмэгдэж “Өргөжүүлсэн перинаталь нас баралт”-ыг тооцож эхэлбэл нэг хүртэлх насны ......эхийн нас баралт их өндөр байгааг тэмдэглэн бичсээр байна /1,9/. Мөн эхийн нас баралт 100000 амьд төрөлтөнд 51,6 байгаа нь Швед улсынхаас 25,5, АНУ-аас 6,4, Япон улсынхаас 5,5 дахин их байна. Эхийн нас баралтын шалтгааны 25 хувь нь үр хөндөлт, тэр тусмаа эмнэлгээс гадуур нас барсан эхийн 92 хувь нь үр хөндөлтийн шалтгаантай байгаагаа “гутамшиг шившиг” хэмээн дүгнэн бичжээ /1/. Ийнхүү эх хүүхдийн нас баралт өндөр байгааг улс орны эдийн засгийн хямралтай салшгүй холбоотой боловч үүнээс түрүүнд хүн ам өөрсдийн эрүүл мэндээ төр засагт даалгаж ирсний уршиг, тэдний эрүүл мэндийн боловсрол доройтой холбон тайлбарлажээ (1.8).

Египет улсад 1970-1974 онд нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт 1000 амьд төрөлтөд 146 байсан бол 1992 онд 62 болтлоо буурчээ (3). Хөгжингүй орнуудын нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтын 70 хувийг нярайн нас баралт эзэлж байна. Куба улсын нярайн нас баралт 1970 онд 1000 амьд төрөлтөнд 6,1 байснаа 1993 онд 1,1 хүртэл буурсан боловч нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтын 61,1 хувийг нярайн нас баралт эзэлж байна. Нярай хүүхэд үжил, суулгалт, уушигны хатгалгаа зэрэг өвчнөөр  нас барах нь 48,2 хувиар буурч төрөлхийн гажгаар нас барах нь 23,1 хувиар нэмэгдсэн байна (6). Сүүлийн 24 жилд Куба улсад нярайн нас баралт тууштай буурсныг:

  1. Хүн ам, ялангуяа жирэмсэн, хөхүүл эхийн хооллолт сайжирсан
  2. Бага жинтэй хүүхэд төрөх буурсан
  3. Хүн амын боловсрол сайжирч төрөлт хоорондын зай уртассан
  4. Эхчүүд эмнэлэгт төрж, нярайн эрчимт эмчилгээ сайжирсан

Эмнэлгийн боловсон хүчин тухайлбал нярайн мэргэжлийн эмчийн хүрэлцээ нэмэгдсэн зэрэгтэй холбон тайлбарлажээ (6).

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт тууштай буурч байгаа жишээ олон байна. Харин нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтанд нярайн нас баралтын эзлэх хувийн жин тууштай буурахгүй харин ч нэмэгдсээр байна.   

Манай улсын нэг хүртэлх насны хүүхдийн нас баралг 1991онд1000 амьд төрөлтөнд 62.7 байсан бол 1996 онд 40.4 болж гуравны нэгээр буурсан байна. Нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтанд нярайн нас баралтын эзлэх хувийн жин 25-38 хувь байгаа иь дэлхийн олон орны ижил үзүүлэлтээс ихээхэн бага байна. Ийнхүү нярайн нас баралтын эзлэх хувийи жин харьцангуй бага байгаа нь манай оронд нярайн татран өвчинй байхгүйтэй  холбоотой байж болох хэдий ч нэг хүртэлх насны хүүхэд амьсгалын замын цочмог халдвар, суулгалт өвчин зэрэг сэргийлж эмчилж болох овчнүүдээр нас барах нь их байгааг гэрчилж байна.

Сүүлийн  жилүүдэд маиай улсын нэг ба тав хүртэлх насны хүүхдийн нас баралт тууштай буурсан нь хүүхдийи АЗЦХ ба суулгалт өвчний оношлогоо, эмчилгээний чанар сайжирсантай холбоотой боловч дан ганц эмч, эрүүл мэндийи ажилчдын мэдлэгийг дээшлүүлж оношлогоо, эмчилгээний жишгийг  мөрдсөнөөр хүүхдийн өвчлөл, нас баралтыг төгс бууруулах боломжгүй билээ. 21 дүгээр зуун бол аливаа өвчний сэргийлэлтийн зуун болох тул эх, хүүхдийн эрүүл мэндийи асуудлыг шийдвэрлэхдээ юуны түрүүнд нийгмийн хүчин зүйлд анхаарах шаардлага тулгарч байна.

Хүүхдийн эрүүл мэнд судлалын шинжлэх ухааны 20 дугаар зууны гол ололт амжилт гэвэл Япон, Тайван, Гонг-Конг зэрэг улсууд нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтыг  1000 амьд төрөлтөнд 5-аас бага болгосон явдал юм. Дунджаар 3500 гр жинтэй нярайн нас баралт Англи  улсад 1000 амьд төрөлтөнд 0.9 байна. Олон  улсын  дунджаар 2500 гр-аас дээш жинтэй төрсөн нярайн  нас баралт 1000 амьд төрөлтөнд 2.0 байна (4). Сүүлийн 6 жилд манай улсад 1000 амьд төрөлтөнд ногдох  амьгүй төрөлт болон  нярайн нас  баралт буураагүй, харьцангуй өндөр байгаа юм. "Нөхөн үржихүйн  эрүүл мэнд хөтөлбөр"-ийн  перинаталъ ба нярайн нас баралтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлага байгааг харуулж байна.

Нярайн, ялангуяа эрт үеийн өчвлөлийн болон нас баралтын шалтгааныг ойрын үед судлан  эн тэргүүнд авах арга хэмжээг  тодруулах асуудал ч тулгамдаж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн шатлал бүрт хүүхдийн эмчийн оролцоог 1-р зурагт дүрслэн үзүүллээ ( 5 ). Энэхүү зургаас харахад "Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийн  шатлал болгонд хүүхдийн эмчийн идэвхитэй оролцоо хичнээн чухал болох нь тодорхой байна. Эх барих, эмэгтэйчүүдийн  эмч гэр бүл төлөвлөлт, төрөхийн  өмнөх хяналт, төрөлтийг удирдах ба төрөх эхийн асаргаа, эмчилгээнд голлох үүрэгтэй бол  хүүхдийн  эмч нар зөвхөн нярайн эрүүл мэндэд анхаараад зогсохгүй  хүүхэд өсвөр үеийнхнийэрүүл мэндэд амьдралын турш анхааран ажилласнаар хойчийн эрүүл эцэг, эхчүүдийг бэлтгэхэд чухал ач үүрэгтэй.

Эх хүүхдийн эрүүл мэндэд холбоотой ше шатууд:

  1. Төрөлт
  2. Төрсний дараах эх, нярайн асаргаа (амьсгалуулах, нярайн биеийн халуун буурахаас сэргийлэх, анхдагч сэхээн амьдруулалт, халдвараас сэргийлэх, оношлох, эмчлэх)
  3. Хүүхдийг эрт амлуулж зөвхөн хөхөөр тэжээх
  4. Дархлаажуулалт
  5. Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй
  6. Гэр бүлийн эрүүл мэнд ба эрүүл мэндийн боловсрол
  7. Жирэмслэлтээс сэргийлэх
  8. Бэлгийн замын халдвараас сэргийлэх
  9. Эсэн мэнд амаржихуй
  10. Хүүхэд төрүүлэх зайг зохицуулах
  11. Ам бүлийн тоог зохицуулах

Дээрх шатлал бүрт хүүхдийн эмчийн оролцоог сайжруулах нярайн нас баралтыг тодорхой хувиар бурулах боломжтой гэж үзжээ (5).

Эх нярайн бүрдмэл тумламжийг сажрулахын тулд (2).

  1. Эрүүл мэндийн анхдагч тусламжийг сайжруулах
  2. Жирэмслэлтийн хяналтыг сайжруулж, өртөмтгий байдлыг эрт оношлох
  3. Перинаталь тусламжийг сайжруулах
  4. Нярайн эрчимт эмчилгээ, сэхээн амьдрулах түвшинг өндөржүүлэх
  5. Нярайн эрчимт эмчилгээнд орчин үеийн багаж төхөөрөмжийг нэвтрүүлэх
  6. Төрсний дараах эхний цагуудадэх барих, хүүхдийн эмч нарын баг хамтарч ажиллах

Дүгнэлт:

1990-ээд онуудад дэлхий дахинаа нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт буурч байхад перинаталь ба нярайн нас баралт бурахгүй байгаа төдийгүй амьгүй төрөлт ба эрт нярай үеийн нас баралт нэмэгдэх хандлагатай байна.  

Хөгжиж буй орнуудад хүүхдийн нас баралт өндөр хэвээр байна. Эх, перинаталь нас баралтыг буруулах  нэгдсэн зорилгоор ДЭМБ “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эх  хүүхдийн эрүүл

мэндийн асуудлыг шийдвэрлэхдээ нийгмийн эрүүл мэндийн асуудалд илүү анхаарах нь чухал байна.

Манай улсын перинаталь тусламжийг сайжруулж хүүхдийн нас баралт, өвчлөл, тахир дутуу болохыг бууруулахын тулд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийн шатлал бүрт хүүхдийн эмч нарын оролцоог эрс сайжруулах шаардлага амьдралаас урган гарч байна.  

Нярай, ялангуяа эрт нярай үеийн өвчлөл, нас баралтын бүтэц, шалтгааныг судлах явдал тулгамдаж байна.

Анагаах ухааны сургуулиудыи оюутнуудыи сургалтанд эх, хүүхдийн эрүүл мэндийг холбон  зааж хүүхдийн эмч нарыг "Эсэн мэнд амаржихуй" сургалтанд хамруулж эцэг, эхчүүдэд эрүүл мэндийн  боловсрол эзэмшүүлэх мэдлэг чадвартай болгох шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1289
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК